1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
www.yoshinoyamongolia.com нь Рийч Фүүд Саплай ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг аппликэйшн болон вэбсайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, аппликэйшн болон вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Рийч Фүүд Саплай ХХК /цаашид Yoshinoya MongoliA гэх/ болон хэрэглэгч /цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
2. ҮЙЛ АЖИЛЛАГАА
Веб сайтын худалдааны тэмдэгтүүд нь Рийч Фүүд Саплай ХХК-ийн өмч бөгөөд энэхүү аппликэйшн болон вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
Захиалагч нь аппликэйшн болон вэбсайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг үйлчилгээний нөхцөлийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.
3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
Аппликэйшн болон веб сайтаар үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч аппликэйшнд и-мэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг заасан хүснэгтэд бөглөнө.
Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
4. ТӨЛБӨР ТООЦОО
Аппликэйшн болон веб сайтад байрлуулсан онлайн үнэ нь НӨАТ орсон үнэ байна.
Аппликэйшн болон веб сайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.
Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
Хүргэлтийн захиалгын төлбөр 3,000₮ байна.
Хүргэлтийн хоолны захиалгын хамгийн бага боломжит үнийн дүн 20,000₮ байна.
Төлбөр нь илүү төлөгдсөн бол компани ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
Төлбөрийг аппликэйшн болон веб сайтан дээрх qpay ашиглаж шилжүүлгээр хийнэ.
Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд компани хариуцах боломжгүй.
5. ХҮРГЭЛТ
Yoshinoya Mongolia аппликэйшнээр бараа захиалга хийгдэж баталгаажсаны дараа хүргэлтийг 40 минутын дотор хүргэнэ. Хүргэлтийн бүс Улаанбаатар хот дотор, The One Center-с 500 метр радиус дотор байна.
Захиалагчийн хүргэлтийг өдөр бүр 10:30 – 21:00 цагийн хооронд хүргэнэ. Бусад цагуудад хүргэлт хийх боломжгүй
Хүргэлтийн захиалгын доод хэмжээ: 20,000₮ байх ба хүргэлтийн төлбөр нь захиалга бүрт 3,000₮-р бодогдоно
Захиалагч хүргэлтийн хаягтаа байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийг нэг удаа дахин үнэгүй хийж өгөх бөгөөд дахин хүргэх тохиолдолд нэмэлт төлбөр захиалагчаас авна.
Хүргэлтийг хэрэглэгчийн аппликэйшн дээр бүртгүүлсэн хаяг болон утасны дугаараар холбогдож захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэнэ.
6. БАРАА БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ
Хэрэглэгч нь захиалсан бараа сэтгэлд нийцээгүй, захиалгаас зөрүүтэй тоо ширхэгтэй, чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар буцаан солих эрхтэй. Ингэхдээ 60 минутын дотор хүргэлтээр ирсэн ажилтантай заавал хамт баталгаажуулна.
Аппликэйшн болон веб сайтаар чанар болон тоо ширхэгийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд компани өөрийн зардлаар барааг тээвэрлэн авч солих, буцаах үүрэгтэй.
Захиалга хийгдэж, баталгаажсаны дараа цуцлах, өөрчлөх боломжгүй.
7. БУСАД ЗААЛТ
Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэбсайтын оператор хэрэглэгчийн утас /7700-3030/ эсвэл имэйл /contact@yoshinoyamongolia.com/ рүү холбогдож лавлагаа хийж болно.
Хэрэглэгчээс ирсэн гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
Жирэмсэн болон 21 нас хүрээгүй хүнд архи болон согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй.